Gangaa - 5AMINMYSOUL ft Sai

Опубликовано: 06 Апрель 2024
на канале: Gangaa
1,669,768
7.8k

"Onion" album coming soon.

Edit by: Muujii
Mix master by: Gangaa

Lyrics:

Баяртай.

Баяртай хэлж чадаагүй үг минь баяртай
Баяртай хүний бүсгүй болсон чи өөр хаягтай
Баяртай хайр амсаж амжаагүй эмэгтэй
Баяртай халуун зүрхээ хөртөл чамд хайртай

Үүр цайхад унтана чамайг хүүр болсон ч мартахгүй
Өөр хүнийг хайрласан ч би ой ухаанаа алдахгүй
Чиний тухай дурсамжууд чирэгдээд явна холдохгүй
Чамаас илүү хайр халамж ахиад надад олдохгүй

Өнөөдөр би өөрчлөгдөхөөсөө өнгөрсөн хүн бүтэхгүй
Өө сэвээ худалаа үгээр нуугаад явж би мэдэхгүй
Үнэн зүйлийг үнэ мөнгөөр худалдаж би чадахгүй
Чиний хийдэг ногоотой шөлийг чинь ахиж идэхгүй

Зоосон үгсээ буцааж авсан ч нүх нь үлдэнэ хэрэггүй
Уучлаарай гээд хэрэггүй угаасаа тэгнэ тэрэнтэй тэрэнгүй
Урдных шигээ болъёо гэхэд дунд минь хэрэгтэй 90 гүүр
Би чиний хортой зуршил залгуулаарай ирэнгир

Хатуу үгсийг даваад гарахад хана хүртэл гарцтай
Хаана ч байхгүй хайрыг чамаас мэдэрсэн би азтай
Хайртай ч гэсэн хамт байхад хэцүү л байсан биздээ
Хэлээ биздээ хайртай хүнээ ч хайрлаж чаддаггүй пизда гэж

Дундаа нэг нууцтай байж
Дүүрэн баяртай харцтай байж
Амьдрал гэдэг барьцтай байж
Айл бүтэн ирцтэй байж

Даанч бүх юм хазгай болж
Даарч хөрнө хамтдаа байж
Өөрчлөгдөнө хэтдээ гэж
Өөгшүүлсээр хэц татаж

Ороод ирэхэд орчлон хүртэл надтай хамт уужирдаг байж
Хүрээд ирэхэд хүйтэн дэлхий надтай хамт гэсдэг байж
Үүнээс илүү амар тайван үгүй гэж би боддог байж
Үхэж чадна чиний төлөө гэж үнэхээр би мэддэг байж

Дахиж дурламааргүй, үүнийг цаг хугацаа өөрчилөх үү?
Үүр цайтал самрах өтгөн гунигаа самраад ч шингрээгүй
Зураас алдсан зураг шиг хямдхан болсон ч зун бүрийг гийгүүлэх өнгө минь чи байсан

Болъё оо, би ингэж амьдарч чадахгүй юм байна
Зүгээр хол яв! гэж хашгирсан шөнийг чинь мартахгүй байна
Соль Ля! надад ямар ч хөг эгшиг олдохгүй байна
Уйлъя аа гээд уушиг нээхэд дусал нулимс ч олдохгүй байна

Баяртай ч гэж хэлэхгүй баруун салаад явахад чинь
Буцаад чи ирэх юм шиг баахан хүлээж зогссон
Баруун солгой хоёроо би бадайртал нь атгасан ч
Барьж дийлэхгүй бачимдал бор нүднээс минь урссан

Баяртай хэлж чадаагүй үг минь баяртай
Баяртай хүний бүсгүй болсон чи өөр хаягтай
Баяртай хайр амсаж амжаагүй эмэгтэй
Баяртай халуун зүрхээ хөртөл чамд хайртай


Смотрите видео Gangaa - 5AMINMYSOUL ft Sai онлайн без регистрации, длительностью часов минут секунд в хорошем качестве. Это видео добавил пользователь Gangaa 06 Апрель 2024, не забудьте поделиться им ссылкой с друзьями и знакомыми, на нашем сайте его посмотрели 1,669,76 раз и оно понравилось 7.8 тысяч людям.